Hiker Pro 240 T/C

16:00 цагаас өмнө хийсэн захиалга тухайн өдөртөө хүргэгдэнэ
Нэгж үнэ:
/ширхэг

Өнгө:

Тоо ширхэг:

Нийт үнэ:



Тайлбар:

ОТОГ брендийн HIKER PRO 240 T/C загвар:

Монгол орны цаг уур, аяллын хэв маягт тохируулан бүтээв. 

Гэр бүлийн олон хоногийн аялалд шалгарсан.

Гэр бүлийн олон хоногийн аялалд шалгарсан. Халуунд дөрвөн тийш сүүдрэвч үүсгэж, нэвт салхилуулдаг. Хүйтэнд бүрэн хаах, дотор майхны дээд агааржуулалтыг бага зэрэг нээхэд дулаахан цэвэр агаартай байна. 195см урт 2 ширхэг сунадаг тулгуур, Ф8мм-тэй 28ш ган гадастай. Бороонд гадна оройн хос агааржуулагчийг сөхөхөд чийггүй агаарын солилцоотой, хуурай тухтай байна. Бүх хаалга, цонх, агааржуулалт шумуулын тороор хамгаалагдсан.                                                       

Features (ОНЦЛОГ):

2 талдаа саравч сөхөгддөг үүдтэй, урд талдаа тамбортай. Дотор майхны орой, гадрын дээр ,2 хажуу доод хэсэгт тортой нэмэлт агааржуулалтын цонхтой. Босгож эвхэхэд хялбар хурдан.

Black болон Plus нь материалын хувьд ялгаатай. 

BLACK материал нь дотроо хар нано түрхлэгтэй нарны хэт ягаан туяанаас маш сайн хамгаална

PLUS материал нь нийтлэг майханд хэрэглэгддэг 150D polyester материал

T/C материал нь 300D Polyester материал юм.   

МАТЕРИАЛ:

Гадар: 150D Polyester with Ripstop/цуурч урагдахгүй тортой/, 3000мм усны хамгаалалт, UV хамгаалалт, өнгө хувирдаггүй.  

Дотор: 75D Polyester, толигор, амьсгалдаг.                                                       

Шал: 300D Polyester, 4000мм усны хамгаалалтҮндсэн багана: 21мм диаметртэй хатууруулсан хөнгөн цагаанНаалт: Оёдлын залгаасны усны хамгаалалтын наалт илүү өргөн болсон                 

Өнгө: Бараан ногоон    


ХЭМЖЭЭСҮҮД:

Унтах хэсгийн хэмжээ: 240х240см

Цүнх: 105х30х25см

Урт: 5.10м

Өргөн: 2,25м

Өндөр: 1,90м

Жин: 19кг

Багтаамж: 4-5 хүн                                                                                                         


ХЭРЭГЛЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ:

Ямар ч цаг агаарт бүх татлага, гадсыг бүрэн хийж, гадрыг баганад холбох зангууг залхууралгүй нааж хэвшээрэй. Монголын зун гэнэт хүчтэй салхи гардаг даа. Хийсгэж алдах нь ОТОГ майхнаа эвдэх бараг цорын ганц шалтгаан шүү. Нойтноор хурааж хадгалахгүй байх, зайлшгүй хураасан бол аль болох хурдан хуурай газарт гаргаж хатаагаарай. Шороо шуургатай, тоосжилт ихтэй, элстэй газар хэрэглэсэн бол тусгайлан цахилгааныг дагуулан сайтар цэвэрлээрэй. Ашиглаагүй үедээ бариатайгаар нь нар салхинд удаан битгий орхиорой. Цүнхлэхдээ багануудыг ороодог чангалагчийг заавал татаарай, хол замд холгож цоорох аюултай. Их бохирдсон бол гадар болон дотрыг салгаж, энгийн угаалгын нунтгаар гараар булхаж угааж болно. Үрж, мушгиж, индүүдэж болохгүй. Ямар ч гэмтэл гарсан бүх деталь хэсгүүдийг салгаж засварлах боломжтой тул ОТОГ аяны дэлгүүрт, бидэнд хандаарай. Асуудал шийдэгдэнэ. Аялал дуусахад ҮҮСГЭСЭН ХОГОО БҮҮ ОРХИОРОЙ. Та эдгээрийг мөрдвөл насан туршдаа БАЙГАЛЬДАА ОЙР ОТОГЛОЖ чадна. 


Хуваалцах:
Нийлүүлэгч
Mfoods
(0 Хэрэглэгчийн сэтгэгдэл)
Энэ бүтээгдэхүүнд одоогоор сэтгэгдэл байхгүй байна

Ижил төстэй бараа