Ангилал
ОТОГ брендийн HIKER 180 PLUS загвар:
Залуу гэр бүлүүд ,загасчид , морин , мото аялагчид аялалд явах үедээ хэрэглэхэд маш тохирожтой 2-3 хүний багтаамжтай овор хэмжээ бага загвар юм. Урд талдаа жижиг үүдтэй/ тамбур/ , дотор хэсэг нь хойд, урд талдаа D хэлбэрийн онгойдог давхар тортой хаалгатай. Бусад том майхныг бодвол намхан оройтой учир сэрүүн улиралд илүү дулаахан, салхинд тогтвортой , хэмжээ бага авч явахад авсаархан
МАТЕРИАЛ:
Гадна: 150D Polyester with Ripstop/цуурч урагдахгүй тортой/, 3000мм усны хамгаалалт, UV хамгаалалт.
Дотор: 75D Polyester, толигор, амьсгалдагШал: 500D Polyester, хоёр талаасаа 4000мм
Усны хамгаалалт.Үндсэн багана: 18 мм диаметртэй хатууруулсан хөнгөн цагаан.
Наалт: Оёдлын залгаасны дагуу усны хамгаалалтын наалт илүү өргөн болсон.
Өнгө: Цайвар ногоон
ХЭМЖЭЭСҮҮД:
Унтах хэсгийн хэмжээ: 210*180см
Өндөр: 157 см
Жин: 11 кг
Цүнхний хэмжээ: 85*25*25 см
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ:
Ямар ч цаг агаарт бүх татлага, гадсыг бүрэн хийж, гадрыг баганад холбох зангууг залхууралгүй нааж хэвшээрэй. Монголын зун гэнэт хүчтэй салхи гардаг даа. Хийсгэж алдах нь ОТОГ майхнаа эвдэх бараг цорын ганц шалтгаан шүү. Нойтноор хурааж хадгалахгүй байх, зайлшгүй хураасан бол аль болох хурдан хуурай газарт гаргаж хатаагаарай. Шороо шуургатай, тоосжилт ихтэй, элстэй газар хэрэглэсэн бол тусгайлан цахилгааныг дагуулан сайтар цэвэрлээрэй.Ашиглаагүй үедээ бариатайгаар нь нар салхинд удаан битгий орхиорой.Хураахдаа майхны их биеийг бүслүүрээр нь чангалаж татаарай.Их бохирдсон бол гадар болон дотрыг салгаж энгийн угаалгын нунтгаар гараар булхаж угааж болно. Үрж, мушгиж, индүүдэж болохгүй. Ямар ч гэмтэл гарсан бүх деталь хэсгүүдийг салгаж засварлах боломжтой тул ОТОГ аяны дэлгүүрт, бидэнд хандаарай.