Ангилал
ОТОГ брендийн HIKER 210 PLUS загвар:
Монгол орны цаг уур, аяллын хэв маягт тохируулан бүтээсэн. ОТОГ майхны хамгийн авсаархан загвар : Гэр бүлийн олон хоногийн аялалд шалгарсан. Халуунд хоёр тийш сүүдрэвч үүсгэж, нэвт салхилуулдаг. Хүйтэнд бүрэн хаах, дотор майхны дээд агааржуулалтыг бага зэрэг нээхэд дулаахан цэвэр агаартай байна. Салхинаас дээд талын 6 татлага, 18 ш гадас найдвартай хамгаална. Бороонд гадна оройн хос агааржуулагчийг сөхөхөд чийггүй агаарын солилцоотой, хуурай тухтай байна. Бүх хаалга, цонх, агааржуулалт шумуулын тороор хамгаалагдсан. Features (ОНЦЛОГ): 2 талдаа саравч сөхөгддөг үүдтэй,120см урттай тамбортай. Дотор майхны орой, гадрын дээр ,2 хажуу доод хэсэгт тортой нэмэлт агааржуулалтын цонхтой. Ганцаараа 5 минутад босгож, эвхэж болдог.
МАТЕРИАЛ:
Гадар: 150D Polyester with Ripstop/цуурч урагдахгүй тортой/, 3000мм усны хамгаалалт, UV хамгаалалт, өнгө хувирдаггүй.
Дотор: 75D Polyester, толигор, амьсгалдаг.
Шал: 300D Polyester, 4000мм усны хамгаалалт
Үндсэн багана: 21мм диаметртэй хатууруулсан хөнгөн цагаан
Наалт: Оёдлын залгаасны усны хамгаалалтын наалт илүү өргөн болсон
Өнгө:Цайвар цэнхэр
ХЭМЖЭЭСҮҮД:
Унтах хэсгийн хэмжээ: 210х210см
Цүнх: 105х30х25см Урт: 3,35м
Өргөн: 2,25м
Өндөр: 1,75м
Жин: 15 кг
Багтаамж: 3-4 хүн
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ:
Ямар ч цаг агаарт бүх татлага, гадсыг бүрэн хийж, гадрыг баганад холбох зангууг залхууралгүй нааж хэвшээрэй. Монголын зун гэнэт хүчтэй салхи гардаг даа. Хийсгэж алдах нь ОТОГ майхнаа эвдэх бараг цорын ганц шалтгаан шүү. Нойтноор хурааж хадгалахгүй байх, зайлшгүй хураасан бол аль болох хурдан хуурай газарт гаргаж хатаагаарай. Шороо шуургатай, тоосжилт ихтэй, элстэй газар хэрэглэсэн бол тусгайлан цахилгааныг дагуулан сайтар цэвэрлээрэй. Ашиглаагүй үедээ бариатайгаар нь нар салхинд удаан битгий орхиорой. Цүнхлэхдээ багануудыг ороодог чангалагчийг заавал татаарай, хол замд холгож цоорох аюултай. Их бохирдсон бол гадар болон дотрыг салгаж, энгийн угаалгын нунтгаар гараар булхаж угааж болно. Үрж, мушгиж, индүүдэж болохгүй. Ямар ч гэмтэл гарсан бүх деталь хэсгүүдийг салгаж засварлах боломжтой тул ОТОГ аяны дэлгүүрт, бидэнд хандаарай. Асуудал шийдэгдэнэ. Аялал дуусахад ҮҮСГЭСЭН ХОГОО БҮҮ ОРХИОРОЙ. Та эдгээрийг мөрдвөл насан туршдаа БАЙГАЛЬДАА ОЙР ОТОГЛОЖ чадна.