Тав. захиалга цуцлах, бараа бүтээгдэхүүн солих, буцаах

  1. Нэгэнт Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн хүргэлтэнд гарсан, Хэрэглэгч хүлээн авсан бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
  2. Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүний загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд OTOGoutdoor худалдааны систем нь тус бараа бүтээгдэхүүнийг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.
  3. OTOGoutdoor худалдааны системийн бараа бүтээгдэхүүн захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа бүтээгдэхүүн гэмтэлтэй ирсэн тохиолдолд тус бараа бүтээгдэхүүнийг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.
  4. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ солих тохиолдолд зөвхөн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээр солино. Солихыг хүссэн бараа бүтээгдэхүүн байхгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож бараа бүтээгдэхүүнийг буцааж болно.
  5. Хэрэглэгчийн солих бараа бүтээгдэхүүн нь хэрэглээгүй, гэмтээгээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг үрэгдүүлж гэмтээгээгүй, дагалдах иж бүрдэл нь бүрэн байх шаардлагатай. Эдгээр шаардлага хангаагүй тохиолдолд солих боломжгүй болно.
  6. Хэрэглэгч захиалга хийхдээ системд байгаа бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Хэрэглэгч тус бараа бүтээгдэхүүний талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэлтэнд гарсан эсвэл хүргэгдсэний дараа захиалгыг буцаах хүсэлтийг OTOGoutdoor худалдааны систем хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй юм. Системд бараа бүтээгдэхүүний албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой юм.
  7. Дээрх нөхцөл байдал үүсэх боломжтой тул OTOGoutdoor худалдааны системийн зүгээс захиалга хийгдсэнээс хойш төлбөр төлж, захиалгаа баталгаажуулах 24 цагийн хугацаа өгч байгаа болно.
  8. Хэрэглэгчийн алдаанаас үүдэн хэрэглэгч буцаах хүсэлт гаргасан бол хүсэлт гаргаснаас хойш хүсэлтийг ажлын 5 өдөрт шийдвэрлэж хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. Ингэхдээ гүйлгээ, цахим төлбөр тооцооны систем нь гүйлгээ тус бүрийн үнийн дүнгээс шимтгэл  тооцож авдаг тул бараа бүтээгдэхүүнийг буцаах тохиолдолд нийт үнийн дүнгээс 3% мөн хүргэлтийн төлбөрийг хасаж хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ.