otogoutdoor.com цахим худалдааны систем нь “Ану Корал” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл бөгөөд албан ёсны өмч юм. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг системээр үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүссэн харилцааг зохицуулна. 

Нэг. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд: 

  • “Цахим худалдааны систем” гэж Нийлүүлэгчийн бараа, үйлчилгээ, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй цахим хуудас www.otogoutdoor.com (цаашид OTOGoutdoor гэх)
  • “Хэрэглэгч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, OTOGoutdoor-г хэрэглэж буй эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг
  • “Нийлүүлэгч”- Бараа, үйлчилгээ борлуулах болон үйлчилгээ үзүүлэх эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг

2. Хэрэглэгч нь OTOGoutdoor-д нэвтэрсэн эсвэл бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

3. OTOGoutdoor нь нийлүүлэгчийн бараа, үйлчилгээ, үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан хэрэглэгчид олгоно.

4. Энэхүү Үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд “Ану Корал” ХХК болон хэрэглэгч талууд хамтран хяналт тавина.

Хоёр. Нэвтрэх ба бүртгүүлэх
1. Хэрэглэгч нь OTOGoutdoor системд имэйл болон Гүүгл /Google/ хэрэглэгчийн эрхээр бүртгэл үүсгэх боломжтой. Бүртгэл үүсгэсний дараа автоматаар нэвтрэх ба хэрэглэгч өөрийн “Бүртгэлийн тохиргоо” хэсгээс нууц үг үүсгэж хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2. OTOGoutdoor-д хэрэглэгчээр бүртгүүлснээр олон давуу тал гарна. Захиалгаа хянах, захиалгын түүхээ харах, хаягаа өөрчлөх, бонус ашиглах гэх мэт.
3. Хэрэглэгч нь OTOGoutdoor-д нэвтрэх утасны дугаар болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
4. Хэрэглэгч OTOGoutdoor-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд OTOGoutdoor дээрх онлайн туслах, info@otogoutdoor.com хандан мессэж илгээх боломжтой.
5. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
6. OTOGoutdoor хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Ану Корал” ХХК бүрэн хариуцна.

Гурав. Захиалга хийх, баталгаажих, цуцлах хугацаа
1. Захиалга хийх хугацаа:

  • Хэрэглэгч OTOGoutdoor цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  • Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.

2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:

  • Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажина.
  • Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
  • Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадалгүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Ану Корал” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

3. Хэрэглэгч нь Ажлын өдрүүдэд ажлын цагаар 7014-1400 утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
4. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:

  • OTOGoutdoor нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
  • Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, үйлчилгээ хүлээж авах бүрд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд OTOGoutdoor-c мэдэгдэл илгээнэ.
  • Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 0-24 цагт, хөдөө, орон нутагт хүргүүлэх бол хэрэглэгчийн сонгосон орон нутгийн тээвэр гүйцэтгэх гуравдагч этгээдэд 0-24 цагийн дотор хүргэнэ.
  • Үйлдвэрээс нийлүүлэх барааг Улаанбаатар хотод 7-14 хоногт, хөдөө, орон нутагт хүргүүлэх бол хэрэглэгчийн сонгосон орон нутгийн тээвэр гүйцэтгэх гуравдагч этгээдэд 7-14 хоногийн дотор хүргэнэ.
  • Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
  • Онцгой бараа:
  • Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үеэд нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.


Дөрөв. Төлбөр төлөх, захиалга цуцлах
1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн OTOGoutdoor нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
3. Захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
4. OTOGoutdoor нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
5. OTOGoutdoor нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
6. Хэрэглэгч бараа, үйлчилгээ, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг буцаах, цуцлах боломжгүй.
7. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд OTOGoutdoor нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
8. OTOGoutdoor-ийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
9. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг OTOGoutdoor хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
10. OTOGoutdoor-д барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
11. OTOGoutdoor нь 4.9-д заасан нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгчид захиалгаа баталгаажуулах 24 цагийн хугацааг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь захиалгыг цуцлах, бараа, үйлчилгээг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.


Тав. OTOGoutdoor-н оюуны өмчтэй холбоотой эрхийг хамгаалах
1. Цахим барааны тэмдэгүүд нь "Ану Корал" ХХК-ний өмч бөгөөд бараа, үйлчилгээий барааны тэмдэгүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
2. "Ану Корал" ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Зургаа. Захиалгын хүргэлт
1. Хэрэглэгчийн захиалгын дүнгээс үл хамааран хүргэлтийн төлбөр тусдаа бодогдоно. Хүргэлтийн төлбөрийг захиалгын бараа, үйлчилгээний жин, овор хэмжээ, хүргэгдэх Улаанбаатар хотын бүсээс хамаарч ялгаатайгаар бодогдоно.

2. Хэрэглэгч хүргэлт авахгүй захиалга өгсөн бол өөрийн биеэр нийлүүлэгчийн агуулахаас ирж захиалсан бараа бүтээгдэхүнийг хүлээн авна. Олон төрлийн бараа нэгэн зэрэг авч буй тохиолдолд бараа, үйлчилгээ бүр өөр өөр байршил, агуулахад байж болно.
3. Дээр заасан хязгаараас гадагш Хэрэглэгчийн хүсэлтээр хүргэлт хийх тохиолдолд км тутамд 1000 төгрөг, орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг хэрэглэгчийн сонгосон үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.
4. Хэрэглэгч бараа, үйлчилгээг автомашин хүрэх боломжтой газарт хүлээн авна. Хүргэлтийн хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
5. Хүргэсэн барааг агуулахад хураах, барилга байшинруу зөөх, өргөгч төхөөрөмжөөр өргөх ажиллагааг хэрэглэгч хариуцна.
6. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.
7. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.
8. Хүргэгдсэн бараа, үйлчилгээг буцаах, солиулахтай холбоотой харилцааг OTOGoutdoor-д нийтэлсэн “Бараа, үйлчилгээг буцаах, солих журам”-ыг баримтлан шийдвэрлэнэ.


Долоо. Бараа, үйлчилгээ буцаах, солих журам
1. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүнийг хүлээн авахдаа захиалсан хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж авна.
2. Хэрэглэгч захиалсан бараа, үйлчилгээг зохих ёсоор хүлээж авсан тохиолдолд дараах тохиолдлуудаас бусад шалтгаанаар буцаах болон солиулах боломжгүй.
1. Дараах тохиолдолд бараа, үйлчилгээг солиулах эсвэл буцаах боломжтой. Үүнд:

  • Захиалсан бараа бүтээгдэхүүн хүлээн авах үед гэмтэлтэй байсан тохиолдолд.
  • Хүргэгдсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, өнгө, хүчин чадал зэрэг захиалга өгсөн бараа, бүтээгдэхүүнээс зөрүүтэй ирсэн тохиолдолд.

2. Дээрх нөхцөлөөс бусад тохиолдолд Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг буцаах тохиолдолд хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор буцаах боломжтой. Буцаах бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн агуулахад хүргэх эсвэл бараа бүтээгдэхүүний хүргэгдсэн газраас авахуулж болох бөгөөд тэр тохиолдолд анхны хүргэлтийн хөлс дээр нэмж буцаалтын хүргэлтийн хөлсийг нэмж суутгах болно. Мөн захиалгын үнийн дүнгийн 3 хувийг суутгах болно. (захиалгатай холбоотой банкны шимтгэл, смс, серверийн зардал гэх мэт)
3. Бараа, үйлчилгээг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа, үйлчилгээий тооцооны хуудсыг үндэслэх ба бараа, үйлчилгээ нь дахин худалдаалах боломжтой байна.
4. Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон, анхныхаа жинд хүрэхгүй тохиолдолд солих болон буцаах боломжгүй.

Найм. Бусад
1. "Ану Корал" ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тухай бүр otogoutdoor.com сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, үйлчилгээг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.