Ангилал
ОТОГ брендийн NOMAD 270 загвар:
Монгол орны цаг уур, аяллын хэв маягт тохируулан бүтээв. Гэр бүлийн олон хоногийн аялалд шалгарсан. Халуунд хоер тийш сүүдрэвч үүсгэж, нэвт салхилуулдаг. Хүйтэнд бүрэн хаах, дотор майхны дээд агааржуулалтыг бага зэрэг нээхэд дулаахан цэвэр агаартай байна. 195см урт 2 ширхэг сунадаг тулгуур, Ф8мм-тэй 22ш ган гадастай. Бороонд гадна оройн хос агааржуулагчийг сөхөхөд чийггүй агаарын солилцоотой, хуурай тухтай байна. Бүх хаалга, цонх, агааржуулалт шумуулын тороор хамгаалагдсан.
Features (ОНЦЛОГ):
2 талдаа саравч сөхөгддөг үүдтэй, урд талдаа тамбортай. Дотор майхны орой, гадрын дээр ,2 хажуу доод хэсэгт тортой нэмэлт агааржуулалтын цонхтой. Босгож эвхэхэд хялбар хурдан.
МАТЕРИАЛ:
Гадар: 150D Polyester with Ripstop/цуурч урагдахгүй тортой/ нарны туяанаас хамгаалсан хар түрхлэгтэй, 5000мм усны хамгаалалт, UV хамгаалалт, өнгө хувирдаггүй. Энэ материал нь нарны хэт ягаан туяанаас маш сайн хамгаална.
Дотор: 75D Polyester, толигор, амьсгалдаг. Шал: 300D Polyester, 5000мм усны хамгаалалт
Үндсэн багана: 21мм диаметртэй хатууруулсан хөнгөн цагаан
Наалт: Оёдлын залгаасны усны хамгаалалтын наалт илүү өргөн болсон
Өнгө: Бараан ногоон
ХЭМЖЭЭСҮҮД:
Унтах хэсгийн хэмжээ: 270х270см
Цүнх: 120х25х25см
Урт: 5.10м
Өргөн 2,70м
Өндөр: 2,02м
Жин: 18кг
Багтаамж: 5-6 хүн
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ:
Ямар ч цаг агаарт бүх татлага, гадсыг бүрэн хийж, гадрыг баганад холбох зангууг залхууралгүй нааж хэвшээрэй. Монголын зун гэнэт хүчтэй салхи гардаг даа. Хийсгэж алдах нь ОТОГ майхнаа эвдэх бараг цорын ганц шалтгаан шүү. Нойтноор хурааж хадгалахгүй байх, зайлшгүй хураасан бол аль болох хурдан хуурай газарт гаргаж хатаагаарай. Шороо шуургатай, тоосжилт ихтэй, элстэй газар хэрэглэсэн бол тусгайлан цахилгааныг дагуулан сайтар цэвэрлээрэй. Ашиглаагүй үедээ бариатайгаар нь нар салхинд удаан битгий орхиорой. Цүнхлэхдээ багануудыг ороодог чангалагчийг заавал татаарай, хол замд холгож цоорох аюултай. Их бохирдсон бол гадар болон дотрыг салгаж, энгийн угаалгын нунтгаар гараар булхаж угааж болно. Үрж, мушгиж, индүүдэж болохгүй. Ямар ч гэмтэл гарсан бүх деталь хэсгүүдийг салгаж засварлах боломжтой тул ОТОГ аяны дэлгүүрт, бидэнд хандаарай. Асуудал шийдэгдэнэ. Аялал дуусахад ҮҮСГЭСЭН ХОГОО БҮҮ ОРХИОРОЙ. Та эдгээрийг мөрдвөл насан туршдаа БАЙГАЛЬДАА ОЙР ОТОГЛОЖ чадна.