Ангилал
НААДАМ 450 T/C 2024 ОНЫ ШИНЭ ЗАГВАР :
Монгол орны цаг уур, аяллын хэв маягт тохируулан бүтээв.
Халуунд үүд нь сөхөгддөж, нэвт салхилуулдаг. Хүйтэнд бүрэн хаах, дотор майхны дээд агааржуулалтыг бага зэрэг нээхэд дулаахан цэвэр агаартай байна. 195см урт 2 ширхэг сунадаг тулгуур, Ф8мм-тэй 25ш ган гадастай. Бороонд гадна оройн хос агааржуулагчийг сөхөхөд чийггүй агаарын солилцоотой, хуурай тухтай байна. 2 хаалга шумуулын тороор хамгаалагдсан.
МАТЕРИАЛ:
Гадар: 300D Polyester with Ripstop/цуурч урагдахгүй тортой/, 5000мм усны хамгаалалт, UV хамгаалалт, өнгө хувирдаггүй.
Дотор: 300D Polyester, толигор, амьсгалдаг.
Шал: 300D Polyester, 4000мм усны хамгаалалт
Үндсэн багана: 21мм диаметртэй хатууруулсан хөнгөн цагаан
Наалт: Оёдлын залгаасны усны хамгаалалтын наалт илүү өргөн болсон
Өнгө: Шаргал цагаан
ХЭМЖЭЭСҮҮД:
Тоононы өндөр: 255см
Хананы өндөр: 170см
Дотор талбай: 15.6м2
Диаметр: 320см
Багтаамж: 6-8 хүн
Жин: 30кг, 12кг хоер цүнхтэй
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ:
Ямар ч цаг агаарт бүх татлага, гадсыг бүрэн хийж, гадрыг баганад холбох зангууг залхууралгүй нааж хэвшээрэй. Монголын зун гэнэт хүчтэй салхи гардаг даа. Хийсгэж алдах нь ОТОГ майхнаа эвдэх бараг цорын ганц шалтгаан шүү. Нойтноор хурааж хадгалахгүй байх, зайлшгүй хураасан бол аль болох хурдан хуурай газарт гаргаж хатаагаарай. Шороо шуургатай, тоосжилт ихтэй, элстэй газар хэрэглэсэн бол тусгайлан цахилгааныг дагуулан сайтар цэвэрлээрэй. Ашиглаагүй үедээ бариатайгаар нь нар салхинд удаан битгий орхиорой. Цүнхлэхдээ багануудыг ороодог чангалагчийг заавал татаарай, хол замд холгож цоорох аюултай. Их бохирдсон бол гадар болон дотрыг салгаж, энгийн угаалгын нунтгаар гараар булхаж угааж болно. Үрж, мушгиж, индүүдэж болохгүй. Ямар ч гэмтэл гарсан бүх деталь хэсгүүдийг салгаж засварлах боломжтой тул ОТОГ аяны дэлгүүрт, бидэнд хандаарай. Асуудал шийдэгдэнэ. Аялал дуусахад ҮҮСГЭСЭН ХОГОО БҮҮ ОРХИОРОЙ. Та эдгээрийг мөрдвөл насан туршдаа БАЙГАЛЬДАА ОЙР ОТОГЛОЖ чадна.