Аялалд гарахдаа бэлэн үү?


Нийтэлсэн: Admin. 2024-03-30


Card image cap

Урин дулаан цаг ирсээр бидний амралт зугаалгын улирал хаяанд иржээ. Монголын минь уудам тэнэгэр тал, цэнгэг цэлмэг тэнгэр гээд зуны улирал аялалд төгс зохицдог билээ. Гэр бүл, найз нөхдөөрөө аялахад хамгийн чухал зүйл бол тав тух, амар амгалан явах юм. Манай дэлгүүрийн зүгээс аялагч та бүхнээ тав тухтай аялуулах үүднээс жил бүр майхандаа шинэчлэлт сайжруулалт хийдэг билээ. Найз нөхөдтэйгөө тав тухтай хөгжилтэй аялах юутай сайхан байдаг. Манай дэлгүүрийн зүгээс аялагч та бүхнийг тав тухтай аялах үүднээс хэдэн зөвлөгөө өгье. Аялалд гарахад бэлтгэл маш сайн байх ёстой. Машин тэрэгний аюулгүй байдал, аяллын хэрэгслийн иж бүрэн байдал гээд хэд хэдэн хүчин зүйл бий. Хамгийн гол та аялалд гархаасаа өмнө майхнаа маш зөв сонгох хэрэгтэй. Учир нь бид шөнийн сэрүүнд майхандаа хонож өдрийн халуунд майхандаа амардаг. Майхныг сонгоход бас хэд хэдэн зүйлс бий. Хэдэн хүний хэмжээтэй хэр овортой хэмжээтэй майхан гэдгээс эхэлнэ. Мөн майхнаа барьж буулгахад хэр ярвигтай вэ гээд маш олон зүйлсийг харж майхнаа сонгож авдаг. Манай компаний хувьд олон жилийн өмнөөс эдгээр асуудлыг шийдэн Монголын нөхцөлд тохирсон майхныг Тайвань улсад үйлдвэрлүүлэн оруулж ирсээр нэлээд хэдэн жилийг ардаа үджээ. Манай Монголын эрс тэс уур бол аялагчдад их төвөгшөөлтэй өдрийн халуунд хална, шөнийн сэрүүнд даарна мөн гэв гэнэт хуй шуурна, аадар ширүүн бороо орно гэх мэт мэтчилэн. Майхныг сонгохдоо хэт зузаан материалтай бол их хүнд тээвэрлэхэд хэцүү мөн хэт нимгэн материалтай бол амархан хална, шөнөдөө их сэрүүхэн майхан дотор тав тух муу, бороотой үед майханлуу ус нэвтрэх, шуургатай үед майхан тогтохгүй байх гэх мэтчилэн маш олон асууудал үүсдэг. Мөн манай Монголын хэрэглэгчид майхан авахдаа хайхрамжгүй хандснаар чанар муутай майхан авж бараг жил бүр майхнаа солидог. Эдгээр асуудлыг олон жил судласны үүдэн дээр манай компань шилдэг загваруудаа танилцуулсаар байгаа билээ. Манай майхнуудын материалын хувьд ус борооны хамгаалалттай, нарны хэт ягаан туяаг майханлуу нэвчүүлэхгүй олон удаагийн аялалд зориулсан зөөж тээвэрлэхэд асуудал үүсэхгүй олон жилийн эдэлгээ даахаар материалаар хийгддэг. Мөн майхныг барих болон хураахад хүмүүс их цаг алддаг үүндээ ч их дүргүй байдаг. Харин манай майхны хувьд энэ асуудлыг Эвхэгддэг загвартайгаар хийж өгснөөр бариж хураахад маш хялбар болгон шийдэж өгсөн нь олон хүмүүсийн таашаалд хүрээд байгаа билээ. Мөн бороотой шуургатай үед хамгийн тэсвэртэй майхан бол манай майхан гэж хэлж болно. Яагаад гэвэл манай майхны чанарыг олон жил хэрэглэсэн хэрэглэгчид маань аль хэдийнээ мэддэг болсон. Иймд таныг майхан сонгохдоо эдгээр шалтгаануудаас үндэслэн майхнаа зөв сонгож аваарай гэж зөвлөе. Ингээд зуны аялал хаяанд ирсэн энэ үед зөв майхнаа сонгож тав тухтай Байгальдаа ээлтэй аялахыг аялагч таниас хүсэж байна.

  Зуны өдрүүд нартай үед халуун боловч хөдөө хангай газартаа сэрүүн, шөнөдөө хүйтэн байдаг. Аялал бэлтгэл хангах алтан дүрэм бол бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл. Та хөдөө хээр мориор явахдаа, эсвэл дугуй, мотоцикл, машинаар аялж байхдаа өмсөж, тайлахад хялбар хувцас авахыг зөвлөж байна.